Өвөрхангай аймгийн Төгрөг сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын ИТХ

Мэдээлэл


нийт 63

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдаж байна.

2024-11-28 159
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлыг эрчимжүүлэх, хяналт шалгалтыг сайн хийх талаар үүрэг чиглэл өглөө.

"Сумын аварга" шалгаруулах шатрын тэмцээн зохион байгууллаа.

2024-11-28 177
Шатрын спортыг орон нутагт жигд хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Монгол Улсад шинэ үндсэн хууль батлагдсаны өдрийг тэмдглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах 2024 оны хагас шигшээ тэмцээнийг зохион байгууллаа. эрэгтэй төрөлд: 1-р байр Э.Мөнхөө 2-р байр Ц.Цэрэндаш 3-р байр Д.Ойдовренчин эмэгтэй төрөлд: 1-р байр Ц.Шинэдолгор 2-р байр Ц.Уртнасан 3-р байр Б.Байрсайхан нар шалгарлаа.

Иргэний андгай өргөх ёслол боллоо.

2024-11-25 109
Анхдугаар үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах Улсаа тунхагласны 100 жилийн ой 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр тохиож байна. Монгол Улсын ерөнхий сайдын ивээл дор 22 дахь удаагаа зохион байгуулагдаж буй "МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ" ёслолыг зохион байгууллаа.

"Сумын аварга шалгаруулах шатар"-ын тэмцээн зохион байгуулна.

2024-11-20 153
2013 оноос эхлэн жил бүр Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж ирсэн уламжлалтай.

Малчдад малын эрдэс тэжээлийн багцын тусламж олгов

2024-11-20 126
Монголын улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын улаан загалмай Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Европын холбооны хүмүүнлэгийн тусламжийн байгууллагатай хамтарч малчдад эрдэс тэжээлийн багцын тусламж олгож байна

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024-2028 оны хурлын даргаар Д.Нарангэрэл сонгогдлоо.

2024-11-01 166
Төгрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдаанаар Ардчилсан намын бүлгээс Д.Нарангэрэлийг санал оруулж төлөөлөгчдийн 52,3 хувийн санал авч Төгрөг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар сонгогдлоо.
khural.mn

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 16 дугаар хуралдаан боллоо

2024-09-23 129
ХУРАЛДААНААР: 1.Тахь ресурс ХХКомпанийн мэдээлэл 2.Сумын 2024 оны төсөвт тодотгол хийх 3.Сумын түүхт 100 жилийн ойн санхүүгийн тайлан 4.Дулааны шугамын өргөтгөлийн тухай 5.2025 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай. 6.2025 онд иргэнд шинээр өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай асуудлыг хэлэлцлээ.
khural.mn

Төгрөг сумаас 7-н ээж "Алдарт эхийн II"-р одонгоо гардан авлаа.

2024-06-01 108
Энэ жил алдарт эхийн одонгоор улсын хэмжээнд 12.559 ээж, үүүнээс I-р зэргийн одонгоор 912 ээж, II-р зэргийн одонгоор 11.647 ээж шагнуулжээ.

Сумын аварга шалгаруулах “Дартс”-ын тэмцээн зохион байгууллаа

2024-05-25 155
Ганцаарчилсан эрэгтэй 1-р байр М.Уранбаатар, 2-р байр Д.Нарангэрэл, 3-р байр Г.Дашдондог, Тусгай байр Л.Адьяа хүү. Ганцаарчилсан эмэртэй 1-р байр Л.Бямбабаяр, 2-р байр Б.Оюун-Эрдэнэ, 3-р байр Ц.Мөнхдолгор, Тусгай байр Ч.Отгонцэцэг. Хосын төрөлд 1-р байр Л.Адьяахүү Л.Оргилмөнх, 2-р байр Г.Дашдондог, Б.Наранцэцэг, 3-р байр Ж.Намсрайжав Б.Оюун-Эрдэнэ Тусгай байр Ц.Батаа Ч.Отгонцэцэг оролцлоо

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 14 дүгээр хуралдаан боллоо

2024-02-28 189
Төгрөг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаан 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хуралдлаа. Хуралдаанаар: 1. Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн хэсэг байгуулах тухай. 2. Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зурагт самбар байршуулах тухай. 3. Хоршоог хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөл шинэчлэн байгуулах тухай. 4. Сумын 100 жилийн ажлын танилцуулга 5. Малын тоо толгойн албан татварын тухай. 6. Цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилтот жилийн ажлын хэсэг, төлөвлөгөө батлах тухай асуудлуудыг хэлэлцлээ.

Сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн зохион байгууллаа

2023-11-29 338
Монгол Улсын Үндсэн хууль батлагдсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд УИХ-ын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 28-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Эрэгтэй төрөлд:🥇 Тэргүүн байр Ц. Цэрэндаш, 🥈дэд байр С.Төмөрбаатар, 🥉гутгаар байр Д.Ойдовренчин, Эмэгтэй төрөлд: 🥇тэргүүн байр А.Тогтохсүрэн, 🥈дэд байр Ц.Шинэдолгор, 🥉гутгаар байр Д.Одончимэг нар тус тус шалгарч медаль, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөлөө

2023-11-27 254
Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1995 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 109 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам"-ын дагуу төрийн захиргааны албан хаагчдын тангаргийг тус сумын Хөдөлмөр эрхлэлт. Халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэндулам. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын мэргэжилтэн Г.Чанцалдиймаа нар тангараг өргөлөө.

“Иргэдээ сонсъё” өдөрлөг зохион байгууллаа

2023-11-21 355
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Иргэдээ сонсъё” өдөрлөгийн хүрээнд волейбол, дартс, хөгжөөнт буухиа тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнд 5 багийн 116 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа дайчлан оролцлоо.

Төгрөг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Иргэдээ сонсъё” өдөрлөг

2023-11-08 239
Төр засгаас хэрэгжүүлж буй эдийн засаг, нийгмийн бодлогыг хэрэгжүүлэх, ард иргэдийнхээ санал бодлыг сонсох, тойрогтоо ажиллах, сонгогчдын уялдаа холбоог сайжруулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгүүлэхэд энэхүү өдөрлөгийн зорилго оршино.
khural.mn

Хурлын хуралдаан болов

2017-06-13 1314
Хурлын хуралдаан болов

Архивын ажилтнуудын ажил мэргэжил, урлаг, спортын говийн бүсийн наадам болов

2017-06-13 1277
Архивын ажилтнуудын ажил мэргэжил, урлаг, спортын говийн бүсийн наадам зохион байгуулав .
khural.mn

Сумын танилцуулга

2017-04-27 1760
Түүхэн замнал

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10116
8388 / 83%
1067 / 11%
317 / 3%
344 / 3%