2025-05-29
2
"1 ӨРХ-5 МОД" САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД:
Тус аяны хүрээнд сумын угтах, үдэх хаалганаас 50 метр зайд 2 эгнээ ойн зурвас байгуулах ажлыг эхлүүллээ🌳🌴🌿🌲. Тус ойн зурвасыг сумын төвтэй холбохоор төлөвлөж байгаа. Ойн зурвасыг өргөжүүлэхэд иргэд, аж ахуйн нэгж, үе үеийн төгсөгчид, анги хамт олон, найз нөхдөөрөө 10, 20, магадгүй 100 метрээр ойн зурвасыг үргэлжлүүлж, аянд нэгдэж, сумынхаа өнгө үзэмжид хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна, бас УРИАЛЖ байна🤗. Бидэнтэй холбогдоорой, санаа бодлоо хуваалцаарай☎️.
Мөн сумын түүхт 100 жилийн ойд зориулж С.Нэргүй, А.Чулуунмөнх нарын үр хүүхдүүдээс бүтээлгэсэн хийморийн морины хөшөө буюу алсдаа морины шүтээн болж өргөжих тус газарт 550 ширхэг шар хуайс тарьлаа.
Дээрх 2 газарт мод тарихад Мазарт ногоо тариалдаг Ч.Дэлгэрсайхан, Г.Энхтуяа нарын гэр бүл 120 ш улиас 🌳, Сэлэнгэ аймгийн Зүүнхараад ажиллаж амьдардаг н.Батчулуун, Ц.Баатар нарын гэр бүл 1000 ш шар хуайс☘️ бэлэглэж, ногоон орчинг бий болгоход хувь нэмрээ оруулж ивээн тэтгэсэнд нийт иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлж, гэр бүлд нь эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсье🤗🥰.