Өвөрхангай аймгийн Төгрөг сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын ИТХ

Мэдээлэл


нийт 63

Тээврийн хэрэгслийн техникийн үзлэг оношлогоо эхэллээ

2025-04-21 107
Өөрийн эзэмшлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн техникийн үзлэг оношлогоо 04 дүгээр сарын 21-23 өдрүүдэд явагдаж байна.

Баруун бүсийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын урлаг спортын наадам боллоо.

2025-04-16 105
Хайрхан дулаан суманд 04 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгууллагдсан баруун бүсийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газрын албан хаагчдын дундах урлаг спортын наадамд амжилттай оролцож нийлбэр дүнгээр 3 дугаар байр эзэллээ.

Багийн дарга нарыг батламжиллаа

2025-04-16 103
Багийн иргэдийн итгэлийн хүлээж, төр түмнээ төлөөлөх эрхэм үүргийг хүлээсэн багийн Засаг дарга нарыг томилж, батламж гардууллаа. Хоолтын 1 дүгээр багийн Засаг даргаар Баяраагийн Мандахбаяр, Их-Ус 2 дугаар багийн Засаг даргаар Хонинтогоогийн Лхагвыг, Мазарын 3 дугаар багийн Засаг даргаар Бадамдоржийн Байгалмааг, Сайнтөгрөгийн 4 дүгээр багийн Засаг даргаар Сосорбарамын Батбаатарыг, Баянгийн 5 дугаар багйин Засаг даргаар Цэдэн-Ишийн Дониддэмбэрэл нарыг томиллоо.

“Миний нутаг сайхан” иргэдийн спортын 5 дугаар их наадамд амжилттай оролцлоо.

2025-04-07 104
“Миний нутаг сайхан” иргэдийн спортын 5 дугаар их наадмын шигшээ тэмцээн 2025 оны 04 дүгээр сарын 04-06-ны өдрүүдэд Арвайхээр суманд зохион байгуулагдлаа. ВОЛЕЙБОЛЫН ТӨРӨЛД: Эрэгтэй 19-30 насны ангилалд: 2-р байр Л.Мял ахлагчтай баг Эмэгтэй 19-30 насны ангилалд: 3-р байр Ч.Батнасан ахлагчтай баг Эмэгтэй 31-44 насны ангилалд: 2-р байр П.Чулуунбат ахлагчтай баг Эмэгтэй 45+ насны ангилалд: 2-р байр Ц.Оюунгэрэл ахлагчтай баг ҮНДЭСНИЙ ШАГАЙН ХАРВАА 18-25 насны ангилалд: 2-р байр Говийн бүс /М.Төгөлдөр, М.Жамъянсүрэн/ ҮНДЭСНИЙ БӨХ 1-р байр Говийн бүс /Э.Мөнгөншагай/ ШИРЭЭНИЙ ТЕННИС Эмэгтэй 31-44 насны ангилалд: 3-р байр Б.Мөнх-Оюун ҮНДЭСНИЙ СУР: Эрэгтэй 18-25 насны ангилалд: 2-р байр Г.Дашдондог Эмэгтэй 18-25 насны ангилалд: 3-р байр Б.Пагваадулам Эрэгтэй 26+ насны ангилалд: 2-р байр Б.Бат-эрдэнэ ДААМ: Эмэгтэй: 3-р байр Ц.Шинэдолгор нар тус тус шалгарлаа 👏👏👏. Тэмцээнд сум, бүсээ төлөөлж оролцсон тамирчид, шагналт байрт шалгарсан тамирчдад баяр хүргэе э

"Төгрөг цом 2025" бөхийн барилдаан зохион байгууллаа.

2025-03-31 95
03 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд сумын цолтой болон залуу бөхчүүдийн "Төгрөг цом 2025" шилжин явах цомын төлөөх багийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө. Тус барилдаанд 7 сумын 49 бөх уран мэхээ уралдуулснаас Бат-Өлзий сумын баг цомын эзнээр тодорч, Бүрд сумын баг дэд байр, Хархорин сумын баг гутгаар байрт шалгарлаа. Бат-Өлзий сумын заан н.Нармандах хамгийн олон даваа авсан бөхөөр, Бүрд сумын заан н.Мөнхбат уран барилдаантай бөхөөр, Богд сумын залуу бөх н.Чагнаадорж өсөх ирээдүйтэй бөхөөр тус тус шалгарлаа.

Гамшгийн аюулын зарлан мэдээллийн дуут дохиогоор жагслаа

2025-03-27 104
Монгол Улсын засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолоор батлагдсан "Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам", "Гамшгийн үеийн дайчилгаа, нүүлгэн шилжүүлэх журам"-ын дагуу 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 16.00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллэх дуут дохио дамжуулах дадлага сургуулийг орон даяар зохион байгуулна гэж заасны дагуу 152 албан хаагч иргэд оролцлоо.
khural.mn

иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит 4 дүгээр хуралдаан 03 дугаар сарын 28-ны өдөр хураэлдана

2025-03-25 88
Хуралдаанаар: 1.Сумын иргэдийн Төлөөөлгчдийн Хурлын Төлөөлөгчийн ёс зүйн дүрэм батлах тухай. 2.Сумын шимэгчтэх өвчнөөс сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай. 3.Хоршоог хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хоршоог шинэчлэн батлах тухай 4.Хоршоог хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах тов тогтоох тухай 5.Сумын хамтрасан баг шинэчлэн батлах тухай. 6.Хүүхдийн төлөө зөвлөл шинэчлэн батлах тухай дараах асуудлыг хэлэлцэнэ

Төрийн албаны салбар зөвлөлийн ажлыг хэсэг Төгрөг суманд ажиллаа .

2025-03-24 120
Төрийн албаны зөвлөлийн даргын 2025 оны 02 дугаар тушаалаар томилогдсон ажлын хэсэг салбар яам, агентлагийн дэргэдэх салбар зөвлөлийн төлөөллийг оролцуулсан 4 ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна. Манай суманд Төрийн албаны зөвлөлийн Захиргаа, удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Гантулга ахлагчтай ажлын хэсэг ажиллаж, төрийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцан, Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж буй байдалд хяналт тавихаас гадна Төрийн албаны зөвлөлийн зорилго, чиглэл, үйл ажиллагаа, бүтэц, бүрэлдэхүүн, Төрийн албаны “Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо” цахим системийн хөгжүүлэлтийг танилцуулах, ашиглах талаар зөвлөгөө өгч, судалгаа, санал асуулга авах, сургалт зохион байгуулан, мэргэжил арга зүйгээр зөвлөн туслаж, удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллалаа.
khural.mn

Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас сургалт зохион байгууллаа

2025-03-20 83
Аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газраас “ХАЛУУН АМ БҮЛД ХАЙРЛАГДСАН ХҮҮХЭД” хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын явуулын үйлчилгээг манай суманд зохион байгууллаа. Үүнд: ✅Хамтарсан багийн гишүүдийн уулзалт ✅Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 0-6 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд сургалт ✅ Ерөнхий боловсролын сургуулийн 7-9 дүгээр ангийн сурагчдад “Мэргэжил сонголт” сургалт ✅ Ерөнхий боловсролын сургуулийн 10-11 дүгээр ангийн сурагчдад өсвөр насны хүүхдүүдэд тулгамдаж буй асуудлаар кино хэлэлцүүлэг ✅Дотуур байрны үйл ажиллагаатай танилцах ✅️Багийн иргэд, залуучуудад гэр бүлийн үнэ цэний тухай сургалт зохион байгуулж, АХА тэмцээн, караоке тэмцээнийг тус тус зохион байгууллаа.

Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоолоо.

2025-02-25 81
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 3/03 дугаар тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 7121 дугаарт бүртгүүллээ.
khural.mn

Төгрөг сумаас аймгийн аваргууд тодорлоо.

2025-02-20 119
Төгрөг сумаас аймгийн аваргууд тодорлоо🇲🇳 XVII жарны "Элдэв эрдэнэт" хэмээх модон могой жилийн босгон дээр аймгийн аварга малчин, аймгийн аварга саальчин, аймгийн тэргүүний хоршоогоор шалгарсан малчид, хөдөлмөрчиддөө баяр хүргэж, амжилт хүсье. 🇲🇳"Аймгийн аварга малчин өрх"-өөр 5 дугаар багийн малчин П.Жаргалсайхан, С.Бямбасүрэн, 4 дүгээр багийн малчин Ш.Батжаргал, Б.Шүрэнцэцэг, 2 дугаар багийн малчин Д.Нямдаваа, Ц.Уранчимэг, 5 дугаар багийн малчин Б.Анхбаяр, Т.Наранцацрал 🇲🇳"Аймгийн аварга саальчин"-аар 4 дүгээр багийн малчин Ш.Буянтогтох 🇲🇳"Аймгийн аварга тариаланч"-аар 3 дугаар багийн тариаланч Ц.Чимгээ 🇲🇳"Аймгийн тэргүүний хоршоо"-оор Хаяа баян говь хоршоо тус тус шалгарлаа. 5 хошуу малын буян заяа дэлгэрэх болтугай.

Багийн иргэдийн Нийтийн Хуралдааныг 02 дугаар сарын 08-ны өдрөөс 12-ны өдрүүдэд зохион байгуулна.

2025-02-03 115
багийн иргэдийн Нийтийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. 1.Багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааэны дарга сонгох 2.Хуралдааны дэг батлах тухай 3.Багийн Засаг даргад нэр дэвшүүлж, сонгох тухай 4.Багйин иргэдийн Нийтийн Хурлын зөвлөл байгуулах тухай

Малчдын зөвлөгөөн зохион байгуулав.

2025-02-01 123
Малын зарим өвчнийг таних, сэргийлэх арга, мал үржлийн ажлын зохион байгуулалт сайжруулах арга, мал сүргийг тэжээх технологи, түүхий эд бэлтгэл чанарын хамгаалалт зэрэг сургалтыг зохион байгуулав. Сумын сайн малчин, мянгат малчин, манлай малтнуудад шагнал гардууллаа.

Монгол Улсын аварга тэмээчин Г.Оргодолын нэрэмжит тэмээний баяр зохион байгуулав.

2025-01-26 92
Говь нутгийн бахархал болсон тэмээн сүргийг өсгөн үржүүлэх, хамгаалах, тэмээний тоо толгойг нэмэгдүүлэх, тэмээн сүргийн ашиг шимийг сайжруулах, үйл ажиллагаанд малчид тэмээчдийг дэмжин ажиллах уламжлалт арга барилыг нийтэд сурталчилах, түгээн дэлгэрүүлэх тэмээчдээ алдаршуулахад оршино.

Сумын аварга шалгаруулах волейболын тэмцээн зохион байгууллаа.

2025-01-04 126
Сумын аварга шалгаруулах волейболын тэмцээнд эрэгтэй 6, эмэгтэй 9 баг оролцож ЭРЭГТЭЙ тэргүүн байранд МЯЛ ахлагчтай "найзууд" баг, дэд байранд ЭРХБАЯР ахлагчтай "Хоолт 1", гутгаар байранд БАТЧУЛУУН ахлагчтай "ИХ-УС" 2 дугаар баг, ЭМЭГТЭЙ тэргүүн байранд НАРАНЦЭЦЭГ ахлагчтай 3ДТГ, дэд байранд БАЯРМАА ахлагчтай ЕБС, гутгаар байранд МЯГМАРСҮРЭН ахлагчтай "Хоолт 1" дүгээр баг тус тус шалгарлаа.
khural.mn

Иргэдийн Төлөөлөгчдийн 3 дугаар хуралдаан хуралдлаа

2024-12-27 145
Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. 1.Сумын Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн тухай. 2.Сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай. 3.Сумын 2024 оны төсвийн гүйцэтгэл, 2025 оны төсөв батлах тухай /Орон нутгийн хөгжлийн сангийн жагсаалт батлах/ 4.Малын тоо толгойн албан татварын хэмжээг шинэчлэн тогтоох тухай. 5.Эд хөрөнгө бүртгэх, актлах тухай 6. Нутгийн удирдлагын төлөөллийн байгууллагын төлөөлөгч сонгох тухай.
khural.mn

Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 2 дугаар хуралдаан боллоо.

2024-12-18 174
Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит 2 дугаар хуралдаанаар: 1.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай. 2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хороодод нэмэлт өөрчлөлт оруулах тухай. 3."Цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилтот жил"-ийн ажлын тайлан, үнэлэлт өгөх тухай. 4.Сумын оны тэргүүн шалгаруулах журам батлах тухай. 5.Хоршоог хөгжүүлэх сангийн орлогын зарцуулалтын тухай асуудлуудыг хэлэлцлээ.
khural.mn

Төлөөлөгч нар Авлигатай тэмцэх газраас зохион байгуулсан сургалтад хамрагдав.

2024-12-12 149
Сургалтаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, нийтийн албан тушаалтад тавигдах хориглолт, хязгаарлалт, гарч буй зөрчил дутагдал, Авлигаас урьдчилан сэргийлэх ажиллагаа, гарч буй зөрчил дутагдал цаашид анхаарах асуудлын талаар мэдээлэл өгсөн. Уг сургалтад 13 төлөөлөгч хамрагдсан.
khural.mn

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс сургалт зохион байгууллаа.

2024-12-04 137
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс "ХАРИЛЦАА ХАНДЛАГААС" аяны хүрээнд ахлах, дунд ангийн сурагчдад сургалт зохион байгууллаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10116
8388 / 83%
1067 / 11%
317 / 3%
344 / 3%