Өвөрхангай аймгийн Төгрөг сумын ИТХ

Өвөрхангай аймгийн Төгрөг сумын ИТХ

Архивын ажилтнуудын ажил мэргэжил, урлаг, спортын говийн бүсийн наадам болов

2017-06-13

Монгол Улсад орчин цагийн архив үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой, аймгийн архивын алба байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан Архивын ажилтнуудын дунд ажил мэргэжил, урлаг, спортын говийн бүсийн /Төгрөг, Баянгол, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан/ наадам 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Төгрөг суманд зохион байгуулагдлаа.

            Ажил мэргэжлийн уралдаан 3 үе шаттай зохион байгуулагдсан.

                        Тест, Баримтын цахим хувь үүсгэх, хадгаламжийн нэгж үүсгэх зэрэг ажил мэргэжил ур чадвараар уралдаж 1 дүгээр байранд Баянгол сумын Засаг даргын Тамгын газрын Архив, бичиг хэргийн эрхлэгч Б.Мягмарсүрэн, 2 дугаар байранд Төгрөг сумын ЗДТГазрын Архив, бичиг хэргийн эрхлэгч Б.Нямсүрэн нар тус тус орсон.

           Ажил мэргэжил, урлаг спортын тэмцээний нэгдсэн дүнгээр Төгрөг сумын хамт олон 1-р байр, Баянгол сумын хамт олон 2 дугаар байрыг  тус тус эзэлсэн байна. .   

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1265
495 / 39%
402 / 32%
177 / 14%
191 / 15%